Өдрийн өнгө

Аргын тооллын 10, Билгийн тооллын 4. Үл тохирхох барилдлагатай улаагчин хонь өдөр. Өдрийн наран 08:40 минутанд мандан, орой 17:19 минутанд жаргана. Уг өдөр гахай, туулай жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд үхэр, луу хонь, нохой жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцдаас сэргийл. Эл өдөр хулгай дээрмийг дарах, хууль цааз батлах хэрэглэх, эмнэг догшныг номхруулах, малын ашиг шим авах мал гадаш өгөх, хишиг даллага авахуулах, насны ном уншуулах, хийморийн дарцаг хийсгэх, согтуу галзууг номхотгох зэрэг үйлд сайн. Хануур төөнүүр хийлгэх, анагаах элдэв үйл хийх, өндөр албан тушаалд эхэлж суух, цуглаж чуулах, тээрэм босгох зэрэгт муу. Аян замд одогсод чанх урд зүгт мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь бар туулай, могой бич, нохой гахай болой. Үсээ засуулбал биеийн хүчин сайжирна. Бэлхүүс, нууцын орондоо мэс бүү хүргэ.

 01 сарын 10-нд дэлхийн түүхэнд:

  • 1920 онд Үндэстнүүдийн Холбоо /НҮБ/ байгуулагджээ.
  • 1935 онд Манжуурт Монгол, Япон, Манжгогийн бага хурал хуралдав.
  • 1946 онд НҮБ-ын ерөнхий ассамблейн анхны чуулга уулзалт Лондон хотноо эхлэв.
  • 1839 онд Энэтхэг цайг анх удаа Англид бөөнөөр нь ачиж авчирчээ.
  • 1863 онд Лондон хотноо анхны метро ашиглалтанд оров.

01 сарын 10-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1928 оны энэ өдөр Оросын зохиолч Лев Николаевич Толстой мэндэлжээ.
  • 1945 оны энэ өдөр рок дуучин Род Стиурт мэндэлсэн.
  • 1995 оны энэ өдөр Испаний загвар өмсөгч Бланка Падилла төрсөн.

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!