Улсын хэмжээнд түргэн тусламжийн нийт дуудлагын 29.3 хувийг ТТӨ эзэлж байна

Томуу, томуу төст өвчний өвчлөлийн байдал (2019.01.09):
Улсын хэмжээнд амбулаториор 119,265 хүн үйлчлүүлсний 11,099 нь ТТӨ буюу 9.3%-ийг эзэлж, 10,000 хүн амд 40.1 тохиолдол байна. Томуу, ТТӨ-тэй нийт тохиолдлын 85.2% нь 15, үүнээс 67.4%-ийг 4 хүртэлх насныхан эзэлж байна. Дорноговь (13.4), Хөвсгөл (13.0), Архангай (14.6), Говь-Алтай (11.4), Дорнод (17.0), Дундговь (11.5), Өвөрхангай (13.5), Өмнөговь (12.1), Төв (17.6), Увс (13.6), Ховд (10.8) аймгуудад ТТӨ-ий амбулаторид эзлэх хувь 10-аас дээш хувьтай байна. Улсын хэмжээнд түргэн тусламжийн нийт дуудлагын 29.3%, Улаанбаатар хотын 3 дүүргийн дуудлагын дундаж 37.4%, аймгуудын дундаж 28.6% нь ТТӨ-ий шалтгаантай байна. Нийт эмнэлэгт хэвтэгсдийн дотор АЗЦХХ-тай эмчлүүлэгсэд 29.4%-ийг эзэлж, тэдгээрийн 86.3%-ийг 4 хүртэлх, үүнээс 40% нь 0-11 сартай хүүхэд байна. 9 дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн байдлаар нийт 1,736 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас АЗЦХХ нь 89.6% (1,556)-ийг эзэлж, нийт 760 ор нэмэлтээр дэлгэсэн ба хүүхдийн орны ачаалал 77.9%-иар нэмэгдсэн байна.
Улсын хэмжээнд томуугийн А (H1N1)pdm09, А (H3N2) вирүсийн идэвхижил нэмэгдэж, амьсгалын замын синцитиаль, адено, короно, риновирүс зэрэг бусад вирүсүүд давхар орчилд байгаа тул бага насны хүүхдүүд ялангуяа 5 хүртэлх насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд илүү өртөх, үгдэрч хүндрэх эрсдэлтэй байна. Сэргийлнэ үү!

ХӨСҮТ, ТҮН


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!