ШҮҮХЭД Д.ДОРЛИГЖАВ БОЛОН ТҮҮНИЙ ДҮҮ Д.БААТАР, Ч.БЯМБАА НАРЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ САНАЛ ИРЖЭЭ

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг дарамталж, дөрвөн сая ам.долларыг авсан гэх хэрэгт буруутган шалгагдаж байгаа Д.Дорлигжав түүний дүү Д.Баатар нарыг цагдан хориод хоёр хонож байна. Тэдэнтэй хамт хамтрагч гэгдэж байгаа Ч.Бямбааг мөн хорьсон юм байна.

Өнөөдөр (2019.01.09) прокурорын байгууллага Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт ирүүлж тэднийг үргэлжлүүлэн хорих саналаа өгсөн байна. Хэрэв шүүгчид тэднийг цагдан хорих шаардлагагүй гэж үвэл батлан даалтаар гарган, гадуур байцаах юм

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!