Дээл хувцас хамгийн ихээр худалдаалагдаж байна

Сар шинийн баяр дөхөж байгаа тул манай сайт уншигчиддаа хэвийн боов, дээл хувцас зэрэг баяраар өргөн хэрэглэгддэг бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг бэлтгэн цувралаар хүргэж байна.

“Нарантуул” ОУХТ-ын Баялаг-Ундраа захын 2018.01.09 өдрийн үнэ:

Тариан түрүү компанийн хэвийн боов хамгийн хямд буюу 1500-ийн үнэтэй байгаа бол Гандангийн хэвийн боов хамгийн өндөр буюу 2200-ийн үнэтэй байна. Харин хэвийн боов хэлбэртэй урт еэвэн 1000 төгрөгөөр худалдаалж байв. Мөн тавгийн еэвэн нь хэмжээнээсээ хамаарч 7000-аас 12000 төгрөгийн үнэтэй ажээ.

Тус худалдааны төвд ааруул килограмм нь 10000-аас 15000 төгрөг, аарц 3500 төгрөг, шар тос 15000 төгрөг, зулын шар тос 4000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна. Мөн хонины мах  7000-оос 7500 төгрөг, үхрийн мах 9000-өөс 11000 төгрөг, адууны мах 8000 төгрөгийн үнэтэй ажээ. Гурил будааны хувьд үнэ өснө гээд нийлүүлэлт нь багассан хэмээн худалдагчид нь ярьж байв. Өнөөдрийн байдлаар Алтан тариан дээд гурил килограмм нь 1400 төгрөг байгаа бол нэгдүгээр 25 килограмм нь 25000 төгрөг. Улаанбаатар дээд гурил килограмм нь 1500 төгрөг, нэгдүгээр гурил 1150 төгрөгийн үнэтэй байна. Будаа килограмм нь 2000-аас 3200 төгрөгийн үнэтэй байгаа бол элсэн чихэр 1600-аас 2000 төгрөгийн үнэтэй аж. Иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлж буй газар бол дээл хувцасны лангуу байв. Энд хүүхдийн дээл 70000, хүүхдийн загварийн дээл 40000, эмэгтэй загвэрийн дээлнүүд 70000 төгрөгийн үнэтэй байна. Харин эрэгтэй эмэгтэй монгол дээлнүүд материал хийцээсээ хамаарч 120000-аас 800000 төгрөгөөр худалдаалагдах ажээ. 


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!