Г.Дэнзэнгийн хүсэлтээр шүүх хурал түр завсарлав

    0
    37

    Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох хэргийг 09:00 цагаас эхлэн  Монгол Улсын Дээд шүүх хэлэлцэж байна. Шүүх хуралдааны эхэнд Г.Дэнзэнгийн өмгөөлөгч н.Дэлгэрням үйлчлүүлэгчийнхээ шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаа хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд уншиж танилцуулсан бөгөөд Г.Дэнзэн хорих ангиас Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох, шүүх хурлыг нээлттэй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж өгөх гэсэн хоёр хүсэлт гаргасан билээ. Гэвч түүний хүсэлтэд хариу өгөөгүй учир “Хэргийг шударгаар шийдвэрлүүлэх боломж бүрдэхгүй байна” хэмээн үзэж буйгаа өмгөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлжээ. Шүүх бүрэлдэхүүн Г.Дэнзэнгийн гаргасан хүсэлтийг хэлэлцэж, шүүх хурал түр завсарлаад байна. Шүүх бүрэлдэхүүнд танхимын тэргүүн шүүгч Г.Уранцэцэг шүүгч Б.Батцэрэн шүүгч Д.Ганзориг шүүгч Д.Эрдэнэбалсүрэн шүүгч Б.Цогт нар орж байгаа юм.

    Сэтгэгдэл үлдээх

    Please enter your comment!