Өдрийн өнгө

Аргын тооллын 09, Билгийн тооллын 3. Рашаан барилдлагатай улаан морь өдөр. Өдрийн наран 08:40 минутанд мандан орой 17.18 минутанд жаргана. Уг өдөр бар, нохой, жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд могой, морь жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж,элдэв гэнэтийн гай барцдаас сэргийл. Эл өдөр эм найруулах, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх, эм уух, рашаан сувилалд орох, тангараг тавих, хурал зөвлөгөөн хийх, угаал үйлдэх, бүтээн байгуулалтын шав тавих зэрэг үйлд сайн. Хэрүүл тэмцэл хийх, мод таслах зэрэгт муу. Аян замд одогсод чанх хойш мөрөө гарга. өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, мич, тахиа болой. үсээ засуулбал эд малаар баян болно. мэснээс болгоомжил хэмээн Дорнийн зурхайд заажээ.

01 сарын 09-нд дэлхийн түүхэнд:

  • 1990 онд Балын Вант улсын эзэн Ван Бирендра тус улсын шинэ үндсэн хуулийг баталжээ.
  • 1905 онд цуст ням гариг. ОХУ-ын анхдугаар хувьсгал эхэлжээ.
  • 1990 онд Америкийн сансрын таван нисэгчтэй “Спейс Шатлл-32 Колумб-9” сансрын хөлгийг хөөргөжээ.
  • 1951 онд НҮБ-ын төв байр Нью-Иоркод албан ёсоор нээгдэв.
  • 1969 онд Конкорд онгоц анхны нислэгийг үйлдэв.

01 сарын 09-ний энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1913 онд АНУ-ын 37 дахь ерөнхийлөгч Ричард Никсон мэндэлжээ.
  • 1890 онд Чехийн зохиолч Карел Чапек мэндэлжээ.
  • 1900 онд “Салхинд туугдагсад” романыг зохиогч Маргарет Митчелл төржээ.
  • 1989 онд жүжигчин Нина Добрев төржээ.
  • 1944 онд led zeppelin хамтлагийн гитарчин Жимми Пейж төржээ.
  • 1970 онд Бельги дуучин Лара Фабиан төрсөн.

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!