УПЕГ-аас УИХ-н гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал хүргүүлжээ

АТГ-аас ЖДҮ-тэй нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг шалгаж байгаа бөгөөд нийслэлийн Прокурорын газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн сайд асан Б.Батзоригт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг УПЕГ-аас өнөөдөр УИХ-ын даргад хүргүүлсэн байна. Энэхүү саналыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо болон Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх ёстой юм. Үүний дараа 48 цагийн дотор УИХ-ын чуулганаар дээрхи гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх юм байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!