С.Чинзориг: Тэтгэвэр тэтгэмжийг ирэх сараас эхэлж нэмнэ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хуралдаан өнөөдөр  болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ, Төрийн албан хаагчдын цалинг энэ сараас, тэтгэвэр, тэтгэмжийг ирэх хоёрдугаар сараас нэмэх шийдвэр гарлаа. Төрийн албан хаагчдын цалинг ажлын байрны нөхцөл, ачаалал, хариуцлага, ур чадвараас хамаарч нэмэх учир ажлын байрны нөхцөлд үнэлгээ хийж байгаа. Энэ үнэлгээ судалгаанд үндэслэн албан тушаалын зэрэг дэвийг дахин тогтоож төрийн албан хаагчдын цалинг нэмнэ. Үндэсний хорооны хуралдаанаас гарсан саналыг Засгийн газарт оруулна. Чухамхүү хэнийх нь цалин хэдэн хувиар нэмэх вэ гэдэг шийдлийг Засгийн газрын хуралдаанаар шийдэж олон нийтэд мэдээллэх болно. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд нийт 267 тэрбум төгрөг,  тэтгэвэр нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөгийг 2019 оны төсөвт суулгасан гэлээ.

 

т хүрлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд нийт 267 тэрбум төгрөг,  тэтгэвэр нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөгийг 2019 оны төсөвт суулгасан юм байна.

Халамжийн сангаас олгож буй тэтгэмжийн хэмжээг амьжиргааны түвшинд хүргэж нэмэгдүүлэх зарчим баримталж, нийт 22 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгажээ.

Төрийн албан хаагчдын цалинг ажлын байрны нөхцөл, ачаалал, хариуцлага, ур чадвараас хамаарч нэмэх учир ажлын байрны нөхцөлд үнэлгээ хийж байна. Энэ үнэлгээ судалгаанд үндэслэн албан тушаалын зэрэг дэвийг дахин тогтоож төрийн албан хаагчдын цалинг нэмнэ. Үндэсний хорооны хуралдаанаас гарсан саналыг Засгийн газарт оруулна. Чухамхүү хэнийх нь цалин хэдэн хувиар нэмэх вэ гэдэг шийдлийг Засгийн газрын хуралдаанаар шийдэж олон нийтэд мэдээлнэ гэсэн тайлбарыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хийсэн юм.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!