Сургуулийн хүүхдүүдийг хутгалж гэмтээжээ

Бээжин хотод өнөөдөр 20 хүүхдийг хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ. Торуулбал, Бээжингийн Шичень дүүрэгт байрлах нэгэн бага сургуулийн сурагчид руу хутгатай этгээд халдсан байна. Энэхүү хэрэг орон нутгийн цагаар өнөөдөр 11:15 цагийн үед гарсан бөгөөд цагдаа нар гэмт этгээдийг үйлдэл дээр нь таслан зогсоожээ. Шархадсан хүүхдүүдийг эмнэлэгт хүргэсэн ба гурван хүүхэд хүнд гэмтсэн хэмээн тус сургуулийн багш хэлсэн байна. Сүүлийн үед тус улсад цэцэрлэг болон сургууль руу халдаж хүүхдүүдийг гэмтээх тохиолдол ихээхэн гарч байгаа аж. Тухайлбал, 2017 онд Пиншиань хотод сургуулийн хүүхдүүд рүү хутгатай этгээд дайрч 12 хүүхдийг шархдуулсан. Тэрхүү гэмт этгээд болох 40 настай эрд өнгөрөгч долоо хоногт ялын дээд хэмжээ оноосон байна. Харин өнгөрөгч оны аравдугаар сард 39 настай эмэгтэй цэцэрлэгийн хүүхдүүд рүү халдаж 14 хүүхэд гэмтээж байжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!