Хот хоорондын автобус осолдож хүний амь эрсэджээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт өнөө өглөө зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлд явж байсан хот хоорондын том оврын автобус 06:00 цагийн орчимд Замын-Үүд сум руу орох төв хаалгыг мөргөж осолдсон байна. Ослын улмаас хоёр хүн нас барж, 30 гаруй хүн гэмтжээ. Гэмтсэн хүмүүсийг Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгт хүргэн шаардлагатай үзлэг, эмчилгээг хийж байгаа бөгөөд үүний дараа галт тэргээр Улаанбаатар хотод авчрах гэнэ. Цагдаагийн байгууллага ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!