Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороодын хуралдаан хойшиллоо

Өнөөдөр хуваарийн дагуу  үдээс  өмнө хуралдах ёстой байсан Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо. Учир нь дээрх хоёр байнгын хорооны ирц хүрсэнгүй. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд дөрвөн гишүүн л ирсэн байна. Тиймээс байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хуралдааныг хойшлуулсан юм. Уг нь өнөөдөр тус байнгын хороо нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой байв. Харин Хууль зүйн байнгын хороо нь Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстой байсан юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!