Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 163 шашны байгууллагуудад шалталт хийнэ

Улаанбаатар хотод 163 сүм, хийд үйл ажиллагаа явуулдаг байна. Дээрхи газруудад Нийслэлийн Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгуулж эхэлжээ.

Шалгалтаар сүм хийд, шашны байгууллагуудын барилга байгууламжид Монгол Улсын гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан гамшгаас хамгаалах, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт, техникийн нормативын хэрэгжилтийг шалгаж, мэргэжил арга зүйн зааварчилгаа өгөх аж. Шалгалт энэ сарын 25-ыг хүртэл үргэлжлэх юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!