Махны үнийг зохиомлоор өссөж байна гэсэн дүгнэлт гаргажээ

2019 оны эхний долоо хоногийн байдлаар хонины ястай махны үнэ 2018 оны сүүлийн  долоо хоногтой харьцуулахад 1.13 хувиар буюу 78 төгрөгөөр өссөн, хонины цул махны үнэ 1.63 хувиар буюу 117 төгрөгөөр өссөн байна. Үхрийн ястай махны үнэ 0.74 хувиар буюу 63 төгрөгөөр өссөн, үхрийн цул мах нэг килограмм мах дунджаар 10,311 төгрөг болжээ. Харин адууны ястай мах нэг килограмм мах дунджаар 6,525 төгрөг, ямааны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.73 хувиар буюу 150 төгрөгөөр өссөн хэмээн Нийслэлийн Статистикийн газраас мэдээлсэн. Гэвч энэ үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж иргэдийн гар дээр хүрч байгаа. ХХААХҮЯ-наас мэдээлснээр, Засгийн газраас хот суурин газрын хүн амын махны хангамжийг тогтвортой байлгаж, үнийг тодорхой хэмжээнд барих чиглэл өгөөд байгаа аж. Харин ШӨХТГ -аас махны үнэ өссөн шалтгаан, нөхцөлийг судалж шалган, үнэ өсөхөд нөлөөлөх томоохон хүчин зүйл байхгүй хэмээн үзсэн байна. Тиймээс махны үнийг зохиомлоор хөөрөгдөж байх магадлалтай гэсэн урьдчилсан дүгнэлт гаргажээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!