Халдвар хамгааллын дэглэм ноцтой зөрчигдсөн нь хоолны хордлого гарахад нөлөөлжээ

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн 71 сурагч хоолны хордлого авсан талаар бид мэдээллэж байсан. Тодруулбал, Тус сургуулийн дотуур байрны  71 хүүхдэд хордлогын шинж тэмдэг илрэн өнгөрөгч сарын 17-ны өдрөөс эхлэн эмнэлэгт хандаж эхэлсэн байдаг. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс хийсэн лабораторийн шинжилгээгээр халдвар хамгааллын дэглэм ноцтой зөрчигдсөн нь хоолны хордлогот халдвар гарахад нөлөөлсөн хэмээн дүгнэсэн юм. Тиймээс тухайн сумын болон сургуулийн удирдлага, багш ажилчид гээд нийтдээ 20 орчим хүнд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцохоор болжээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!