Москвагийн мисстэй гэрлэсэн Малайзын хаан огцорчээ

Малайзын хаан V Мухаммад ням гарагт буюу нэгдүгээр сарын 6-нд хаан ширээнээсээ татгалзсан тухай Reuters агентлаг мэдээлжээ.

Хаан ширээнээсээ татгалзах шийдвэр тэр даруйдаа хүчин төгөлдөр болно. Энэ нь Малайзын түүхэнд хаан хугацаанаас өмнө суудлаасаа татгалзсан анхны тохиолдол биш юм. Ямар шалтгаанаар ийм шийдвэр гаргасан талаар мэдээлээгүй байна.

Малайзад хаан суудалд суух хүнийг таван жил тутамд мужуудын удирдагчид болох угсаа залгамжлагч есөн султанаас сонгодог байна. V Мухаммад 2016 онд хаан ширээнд суужээ. Тэрбээр 2015 оны “Москвагийн гоо бүсгүй” тэмцээний ялагч Оксана Воеводинатай өнгөрсөн оны 11 дүгээр сард гэрлэсэн юм.

V Мухаммад хаан ширээнээсээ татгалзсантай холбоотойгоор Эрх баригчдын зөвлөл /угсаа залгамжлагч султануудын/ Перак мужийн султан Назрин Мийзуддин Шахыг даваа гарагт хааны үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!