Д.Дорлигжавын гэрт АТГ-аас шалгалт хийж байна

Одоогоос дөрвөн жилийн өмнө Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин твиттер хуудаснаа “Хуулийн нэр, хуулийн байгууллын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” хэмээн дөрвөн сая ам.долларын баримтыг дэлгэн тавьсан байдаг. Тэгвэл өнөөг хүртэл шалгагдаагүй байсан энэхүү асуудлыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Яг одоо Хууль зүйн сайд, Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг дүүгийнх нь хамтаар АТГ-аас байцааж байна. Түүнчлэн түүний гэрт нэгжлэх хийж мөрдөн байцаах ажиллагаа явуулж эхэлсэн аж. Энэхүү хэргийг анх “Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд хэвлэлд мэдээлж байсан билээ. Тэрбээр, Албан тушаал эрх мэдлээрээ сүрдүүлж  дарамталсан учир энэхүү дөрвөн сая ам.долларыг Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын дүүгийн дансанд шилжүүлсэн хэмээн хэлж байв.

1 сэтгэгдэлтэй


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!