У.Хүрэлсүхийн багийнхныг ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзжээ

0
204

Засгийн газраа эмхлэн байгуулахаар багагүй урт зам, саад бэрхшээлийг даван туулж буй У.Хүрэлсүхийн танхимын гишүүдийг Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилгүй хэмээн үзжээ. Ж.Эрдэнэбатын кабинетаас гурван ч эрхэм энэ босгыг давалгүй бүдэрч байсан бол энэ удаагийн багийнхан юутай ч даваагаа давлаа.

Мөн тэрбээр хамтран ажиллах багийнхныхаа мэдээллийг Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлсэн билээ. Хуулийн дагуу Төрийн тэргүүнтэй зөвшилцөх учиртай. Гэхдээ Ерөнхийлөгч зөвшөөрсөн , эс зөвшөөрсөн хариу өгөхөөс үл хамаарч сайд нарын нэрсийг УИХ-д өргөн барьж, Байнгын хороод, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм. Ямар ч байсан МАН-ынхан бүлэг өнөөдрийн чуулганы хуралдаанаар шинэ сайд нараа томилохоор төлөвлөөд байна.