Өдрийн өнгө

Аргын тооллын 01 сарын 07, Билгийн тооллын 2. Идэр барилдлагатай хөх луу өдөр. Өдрийн наран 08:41 цагт  мандаж орой 17:15 цагт жаргана. Энэ өдөр хулгана, бич жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн. Өнөөдөр сайн үйлсийг эхлүүлэх, гэрээ хэлэлцээр байгуулах эе эвээ ололцох, хамтын нөхөрлөл хоршоо байгуулах, ураг садан бололцох, хурим найр хийх, үр тариа, жимс ногоо тарих, урлагийн тоглолт хийх, лус тахих, үндсэн хөрөнгө болон үнэт зүйл худалдан авах, ад зэтгэрийг номхотгох, лус тахих, уул овоо тахих зэрэг үйлд сайн. Гүүр барих,газар ухах, загас барих, их гол мөрөн гатлах, усны суваг шуудуу татах, усанд юм угаах зэрэгт муу. Аян замд одогсод зүүн зүгт мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь бар, луу могой,мич, тахиа, гахай болой. Үсээ засуулбал хэрүүл тэмцэл ирнэ. Хөлийн шагайдаа мэс бүү хүргэ хэмээн Дорнийн зурхайд буужээ.

01 сарын 07-нд дэлхийн түүхэнд:

  • 1890 оны энэ өдөр Африк гаралтай Америкийн зохион бүтээгч В.Б.Пюрвис бидний хэрэглэж буй үзгийг зохион бүтээж өөрийн нэр дээр патентлуулжээ.
  • 1949 оны энэ өдөр Өмнөд Калифорнийн их сургуулийн хэсэг эрдэмтэн хүний генийн нарийвчилсан анхны зургийг амжилттай авчээ.
  • 1782 оны энэ өдөр АНУ-ын анхны арилжааны банк болох Хойд Америкийн банк, Филаделфи мужид үүдээ нээжээ.
  • 1990 оны энэ өдөр Италийн алдарт Пица цамхагийн үйл ажиллагаагааг зогсоожээ. 800 жилийн түүхтэй тус цамхагт анх удаа сэргээн засварлах ажил эхэлсэн нь энэ юм.
  • 1610 оны энэ өдөр Г.Галилей Бархасбадь гаригийн гурван шинэ дагуулыг нээв.
  • 1887 оны энэ өдөр Америк эр Т.Стивенс дэлхийг дугуйгаар тойрох анхны аяллаа дууссан өдөр.
  • 1909 оны энэ өдөр онгоц жолоодох эрхийн лицензийг дэлхийд анх удаа Франц улс олгож эхэлжээ.
  • 1929 оны энэ өдөр шингэн сүүг цаасан хайрцагт савлаж худалдах арга анх удаа Нью-Йоркоос үүдэлтэй.

01 сарын 07-ний энэ өдөр төрсөн алдартанууд:

  • Холливудын алдарт жүжигчин Nicolas Cage 1964 оны 01 сарын 07 нд төржээ.
  • 1985 оны энэ өдөр формула-1 нисгэгч Lewis Hamilton төржээ.
  • 1971 оны энэ өдөр алдарт жүжигчин Jeremy Renner төржээ.

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!