1072 хувьцааныхаа талаарх мэдээллийг дараах замаар авна

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны талаарх мэдээллээ хүмүүс хаанаас авах, хэнд хандахаа мэдэхгүй байдаг. Тэгвэл үүнтэй холбоотой мэдээллийг хүргэе.

Иргэд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-д очих юмуу утсаар нь асууж лавлаж болно. Энэ байгууллага хуучин Монголын Хөрөнгийн бирж дээр байрлаж байсан бол одоо Чингэлтэй дүүргийн ард талд 2 давхар тоосгон шар байшинд байрлаж байгаа аж. Тэнд иргэний үнэмлэхтэйгээ очоод хувьцааныхаа тоо ширхэг, хувьцааны данс нээлгэсэн, нээлгээгүйгээ мэдэж болно. Нэг ёсондоо та эндээс, 1072 хувьцааны талаарх бүхий л мэдээллийг авна гэсэн үг.

Хэрэв та интернэт хэрэглэдэг бол www.schcd.mn гэсэн сайт руу орж регистрийн дугаар оруулаад бүх мэдээллээ авч болно. Эсвэл 1800-1072 дугаарын утас руу яриад, мөн регистрээ хэлэхэд иргэдийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэгийн мэдээллийг өгч байна.

Мөн 158989 гэсэн дугаар руу мессеж илгээж, мэдэх боломжтой.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!