Дөрвөн долоо хоног гацаанд орсон Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулган маргааш хуралдана

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулган өнгөрөгч баасан гаригийн 11 цаг 12 минутад эхэлсэн ч хойшилсон билээ. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, намын бүлэг хуралдах шаардлагатай байгаа тул чуулганы хуралдааныг маргааш буюу энэ сарын 07 хүртэл хойшлуулах хүсэлт  гаргасан байв. Харин УИХ-ын дарга гишүүдэд хандаж дараа дараагийн хуралдаанд ирцээ бүрдүүлж, дөрвөн долоо хоногийн турш гацаанд ороод байгаа чуулганы хуралдаанд үнэлэлт, дүгнэлт хийхийг сануулсан юм. Мөн Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл, Засгийн газрыг гишүүдийн томилохтой холбогдсон асуудал, өнөөдөр алт олборлогчид хуулийн мухардмал байдалд орсон нөхцөл байдлыг үнэлж дүгнэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэх шаардлагатай байгаа талаар сануулан хуралдаандаа идэвхтэй оролцохыг гишүүдэд анхааруулсан билээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!