Өдрийн өнгө

Өнөөдөр аргын тооллын 01 сарын 06, Билгийн тооллын 1. Үхэх барилдлагатай харагчин туулай өдөр. Өдрийн наран 08:41 цагт мандан орой 17:14 цагт жаргана. Энэ өдөр хонь, гахай жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн. Өнөөдөр ан гөрөө хийх, адгуус мал нядлах, дээдэст бараалхах, мал аж ахуйн элдэв үйл, лус тахих, буяны үйл зэрэгт сайн. Газар хагалгах, булгийн эхэнд чулуу мод хөндөх, нүүдэл суудал хийх, хот балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэгт муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Аян замд одогсод зүүн хойш мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. үсээ засуулбал насан ахар болно. Хөлийн эрхий хуруундаа мэс бүү хүргэ хэмээн Дорнийн зурхайд буужээ.

 01 сарын 06-нд дэлхийн түүхэнд:

  • 1912 онд Нью Мексико АНУ-ын 47 дахь муж болжээ.
  • 1838 онд Америкийн иргэн Самуель Уинли Бриз Морз морзийн цахилгаан нээсэн.
  • 2004 онд Иран улс 25 жилийн дараа Егепит улстай дипломат харилцаагаа бүхий л талаар сэргээв.
  • 2006 онд Сиерра-Леон улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол улсын зэвсэгт хүчний цэргийн баг үүрэг гүйцэтгэж эхэлсэн.
  • 1927 онд Лондон болон Нью Йорк хотын хооронд телефон утасны үйлчилгээ нэвтэрлээ.
  • 1979 онд Вьетнамын цэргийн хүчин Камбожийн зэвсэгт босогчдод дэмжлэг үзүүлж, Пномпень хотыг эзлэн авч улаан кхмерүүдийн дэглэмийг нураажээ.
  • 1716 онд Бостоны амьтны хүрээлэнд анх удаа арслан авчирчээ.
  • 1906 онд Теодор Рузвельт гадаадын оронд улсаа төлөөлж айлчилсан Америкийн анхны ерөнхийлөгч болов.
  • 1956 онд “Си би эс” дэлхийд анх удаа дүрс бичлэг ашиглаж нэвтрүүлгээ хийжээ.

 01 сарын 04-ний энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1955 оны энэ өдөр холливүүдийн жүжигчин Рон Аткинсон мэндэлжээ.
  • 1953 оны энэ өдөр Австралийн алдарт Эй Си/Ди Си хамтлагийн гитарчин Малколм Яанг мэндэлжээ.
  • 1986 оны энэ өдөр загвар өмсөгч Ирина Шэйк төрсөн.
  • 1946 оны энэ өдөр Английн алдарт Пинк Флойд хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг Сид Баррет мэндэлжээ.
  • 1986 оны энэ өдөр Арктик Монкийс хамтлагийн дуучин, гитарчин Алекс Тюрнэр мэндэлжээ.
  • 1989 оны энэ өдөр Английн хөлбөмбөгчин Энди Кэррол төрсөн.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!