Энэ оныг “Хариуцлагатай хэрэглээ- Хэрэглэгчийн эрхийн жил” болгожээ

2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөө газраас 2019 оныг “Хариуцлагатай хэрэглээ-Хэрэглэгчийн эрх”-ийн жил болгож буйтай холбогдуулан нээлтийн ажиллагааг хийх гэж байна.

Тус арга хэмжээ нь жилийн турш үргэлжлэх ба хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудалд хэрэглэгч, үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгч иргэн, хуулийн этгээдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлж, иргэдийн хэрэглээний соёл, мэдлэгт анхаарч, төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдэж байна.

Нээлтийн арга хэмжээнд хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг хариуцан ажилладаг Яамдын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбар зөвлөл, агентлаг, аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ, хэрэглэгчийн мэргэжлийн төрийн бус байгууллагууд зэрэг төр, төрийн бус, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл оролцох юм байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!