Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт Одонтунгалаг холбогдолгүй болох нь тогтоогджээ

Боловсрол суваг телевизийн албан ёсны эрхтэйгээр хийж буй “Мongolian next top model” хоёр дах удаагийн нэвтрүүлгийн үеэр шилдэг оролцогчдийн нэг болох Ч.Чамин-Эрдэнэ харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Тэгвэл энэ талаар өнөөдөр Боловсрол суваг телевизийнхэн болон, “Мongolian next top model” нэвтрүүлгийн шүүгчид мэдээлэл албан ёсны мэдээлэл өглөө.

“Mongolia’s next top model 2018” нэвтрүүлгийн Ерөнхий найруулагч Б.Дамдинсүрэн: Нэвтрүүлгийн дүрмийн дагуу оролцогчид нэг байранд цуг амьдарч, гэрээсээ, найз нөхдөөсөө, интернэт орчноос тусгаарлагдаж хоёр сарын турш амьдардсан. Энэ хугацаанд охидуудын дунд олон асуудлууд гарч ирдэг. Гэхдээ сошиал ертөнцөөр явж байгаа шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдал нэг ч удаа гарч байгаагүй. Ямар нэгэн үл ойлголцол нь нэгнийхээ аминд хүрч, үзэн ядах хэмжээний байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн шүүгч Д.Нора: Загварын ертөнц нэгнээ захиалгаар алуулдаг тийм ертөнц биш. Загвар өмсөгч бүр биенээ таньдаг. Учир нь загварын ертөнц жижигхэн. Гадуур загварын ертөнцийнхөнийг хар тамхи хэрэглэдэг гэж хүртэл гүтгэсэн байсан. Сошиал медиагаар явж буй нэг талыг барьсан буруу ташаа мэдээлэлд бүү итгээч. Манай оролцогчдыг буруутган ялангуяа Одонтунгалаг руу дайрч байна. Одонтунгалаг талийгаачтай адилхан манай контентийн нэг хэсэг. Нэвтрүүлгийн оролцогчид бие биенээ үзэн ядаж аминд нь хүрэх хэмжээний зүйл болоогүй. Одонтунгалагийн хувьд маш хэцүү байгаа. Гэрээсээ гарч, хичээлдээ ч явж чадахгүй байгаа. Тэр харагдах байдал нь хэрсүү ч, ердөө 18-хан настай хүүхэд. Одонтунгалаг руу болоод над руу янз бүрийн мессежээр харааж байна. Хэргийг шүүж тогтоодог хуулийн байгууллага бий. Тиймээс иргэд олон нийтийн сүлжээгээр шүүгч болж жүжиглэхээ болих хэрэгтэй. Ялагч тодорхой болсон байхад нэвтрүүлгээ зогсоо гэж байна. Энэ бол дэлхийн контент. Хэн түрүүлэхийг шүүгчид шийддэг. Түүнээс биш олон нийтийн сүлжээгээр шийддэггүй” хэмээн хэллээ.

Харин энэхүү хэргийн талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батархүүгээс тодруулахад: Олон нийтийн сүлжээгээр энэхүү хэргийг цагдаагийн байгууллага шалгахгүй байна, нотлох баримт алга болсон гэх зэргээр худалд ташаа мэдээлэл цацагдсан. Цагдаагийн байгууллага хуульд зааснаар мөрдөн шалгаж ажиллагааг явуулж байгаа. Нотлох баримтууд алга болсон зүйл байхгүй. Мөн “Mongolia’s next top model” нэвтрүүлэгийн оролцогч О-г хэрэгт хамаатуулсан, буруутгасан мэдээлэл цацагдаад байгаа. Цагдаагнийн байгууллагын зүгээс шалгах ажиллагаа хийсэн бөгөөд иргэн О нь холбогдолгүй болох нь тогтоогдсон. Түүнчлэн цахилгаан шатанд явж байгаа хоёр иргэнийг хэрэгт холбоотой хэмээн цахим сүлжээгээр түгээгээд байгаа. Дээрх мэдээллийг шалгаж үзэхэд хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдсон. Харин дээрх иргэд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаад байгаа. Уг хэргийг шалгаж дуусахаар прокурорын зөвшөөрөлтэйгөөр мэдээлэл өгөх болно гэлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!