Дэлхий нийтэд томуугийн А (H1N1) вирүсийн идэвхжил нэмэгдэж байна

ДЭМБ-ын мэдээгээр Хойд Америкийн улс орнуудад томуугийн идэвхжил нэмэгдэн, томуугийн A (H1N1)pdm09 вирүс давамгайлан хүн амын дунд орчилд байна. Канад улсад томуугийн идэвхжил нэмэгдэж эмнэлэгт хэвтэлтийн хувь өндөр байгаа ба томуугийн А (H1N1)pdm09 вирүс давамгайлан орчилд байна. АНУ болон Мексик улсад томуугийн идэвхжил нэмэгдэж, томуугийн А (H1N1)pdm09 вирүс орчилд байна. Европийн улс орнуудад томуугийн идэвхжил бага байгаа боловч зарим улс орнуудад нэмэгдэж байгаа ба томуугийн A (H1N1)pdm09, А (H3N2) вирүс давамгайлан орчилд байна. Киргизстан улсад АЗЦХХ-ын өвчлөл өндөр байгаа бөгөөд томуугийн А (H1N1)pdm09 вирүс орчилд байна. Баруун Азийн улс орнуудад томуугийн идэвхжил бага, амьсгалын замын өвчлөл өндөр байгаа бол Гүрж улсад А (H1N1)pdm09 вирүс орчилд байна. Саудын Арабын улс орнуудад томуугийн идэвхжил нэмэгдэж, Катар улсад буурсан бол Арабын хойгийн улс орнуудад томуугийн A(H1N1)pdm09 вирүс орчилд байна. Хятад улсад ТТӨ нэмэгдсэн ба томуугийн А (H1N1)pdm09 вирүс давамгайлан орчилд байна. Бүгд Найрамдах Солонгос Ард улсад ТТӨ-ий өвчлөл улирлын босго үзүүлэлтээс дээгүүр, томуугийн А вирүс давамгайлан орчилд байна. Лаос улсад томуугийн A (H1N1)pdm09 вирүс давамгайлан орчилд байна.Тайланд болон Камбож улсад томуугийн В болон A (H1N1)pdm09, Вьетнам улсад А (H3N2) вирүсийн идэвхжил бага байна. Төв Америкийн улс болох Коста Рика, Эл Сальвадор улсад томуугийн идэвхжил буурсан бол Никарагуа, Пуэрто Рико улсад томуугийн A (H1N1)pdm09 болон В вирүс давамгайлан орчилд байна.
Өмнөд Африкийн зарим улс орнуудад томуугийн идэвхжил буурсан бол Буркина Фасо улсад томуугийн А (H3N2) вирүс давамгайлан орчилд байна. Зүүн Африкийн Маврикий улсад A (H1N1)pdm09, А (H3N2) вирүс давамгайлан орчилд байгаа бол Мозамбик улсад томуугийн В вирүс орчилд байна. Исламын Бүгд Найрамдах Улсад томуугийн идэвхжил нэмэгдсэн ба томуугийн А (H3N2) вирүс давамгайлан орчилд байна. Афганистан улсад томуу болон АЗЦХХ-ын өвчлөл болон томуугийн A (H1N1)pdm09 вирүсийн идэвхжил нэмэгдэж байна. Филиппиний, Сингапур улсад сүүлийн 7 хоногт томуугийн А болон A (H1N1)pdm09 вирүс идэвхжилд байна.
FluNet-ийн 2018 оны 11дүгээр сарын 26-наас 12 дугаар сарын 9-нийг хүртэлх мэдээгээр 115 орны ТҮТ-үүдийн шинжилсэн нийт сорьцны 9,970(94.8%)-д томуугийн A, 550 (5.2%) -д томуугийн B вирүс эерэг тодорхойлогдсон байна. Томуугийн A вирүсийн 4,961 (84.1%)-д томуугийн A (H1N1)pdm09, 936 (15.9%)-д томуугийн A (H3N2) эерэг гарсан байна. В вирүсийн 85 (63%) нь В-Yamagata lineage, 50(37%) B-Victoria lineage-д хамаарагдсан байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. 


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!