Томуугийн нийт тохиолдлын 68.7%-ийг 4 хүртэлх насныхан эзэлж байна

Өнгөргч оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд амбулаториор 153,853 хүн үйлчлүүлсний 9,501 нь ТТӨ буюу 6.2%-ийг эзэлж, 10,000 хүн амд 32.4 тохиолдол байгаа ба улирлын босго үзүүлэлтээс давсан байна. ТТӨ-тэй нийт тохиолдлын 89.1% нь 15, үүнээс 68.7%-ийг 4 хүртэлх насныхан эзэлж байна. Төв (10.5), Говьсүмбэр (10.6), Хөвсгөл (11.0) аймгуудад ТТӨ-ий амбулаторид эзлэх хувь 10-аас дээш хувьтай байна. Улсын хэмжээнд түргэн тусламжийн нийт дуудлагын 15.5%, Улаанбаатар хотын дундаж 42.4%, аймгуудын дундаж 17%, насанд хүрэгчдийн түргэн тусламжын дуудлага 3.6% нь ТТӨ-ий шалтгаантай байна. Нийт эмнэлэгт хэвтэгсдийн дотор АЗЦХХ-тай эмчлүүлэгсэд 20.7%-ийг эзэлж, тэдгээрийн 88.1%-ийг 4 хүртэлх, үүнээс 37.8% нь 0-11 сартай хүүхэд байна.
9 дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 1,362 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаас АЗЦХХ нь 89.4% (1,218)-ийг эзэлж, нийт 386 ор нэмэлтээр дэлгэсэн ба хүүхдийн орны ачаалал 39.5%-иар нэмэгдсэн байна.
Хүн амын дунд амьсгалын замын синцитиаль вирүс, риновирүс, энтеровирүс, иж томуу вирүс, томуугийн A(H1N1)pdm09, A(H3N2) вирүс тус тус эргэлтэнд байна.

Халдварт өвчнөөс сэргийлье-н зураг.

Халдварт өвчнөөс сэргийлье-н зураг.Халдварт өвчнөөс сэргийлье-н зураг.

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!