АНУ-ын улсын өр 21 их наяд 974 тэрбум ам.доллар болжээ

Дональд Трампыг Ерөнхийлөгчийн албыг хашиж байх хугацаанд АНУ-ын улсын өр 2 их наяд ам.доллараар өсч, сүүлийн 70 жилийн хугацаан дахь хамгийн дээд хэмжээнд хүрсэн тухай телевизийн CNN суваг мэдээллээ.

2018 оны эцэст АНУ-ын улсын өр 21 их наяд 974 тэрбум ам.доллар болсон байна. Дональд Трампыг 2017 оны эхээр Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж эхлэх үед энэ тоо 2 их наядаар бага байсан байна.

АНУ-ын Конгрессын төсвийн хорооны тооцоолсноор, улсын өрийн хэмжээ тус улсын ДНБ-ний 78 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ нь 1950 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт аж.

Хэрэв байдал өөрчлөгдөхгүй бол өрийн хэмжээ 2028 он гэхэд ДНБ-ий 96 хувьд хүрнэ гэж Конгресс урьдчилан таамаглажээ.

Улсын өр өсөн нэмэгдэж байгаад Дональд Трамп “ихэд санаа зовниж байгаа” гэж Цагаан ордны Эдийн засгийн зөвлөхүүдийн зөвлөлийн дарга Кевин Хассет мэдэгдсэн байна. Төсвөө 5 хувиар бууруулахыг Трамп яамдаас шаарджээ.

2016 оны сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Трамп улсын өрийг найман жилийн дотор барагдуулна хэмээн амлаж байв. Өрийн хэмжээ 2017 оны эхээр буурч эхэлж байсан боловч татварын хуульд өөрчлөлт оруулсны улмаас дахин өсч эхэлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!