О.Баасанхүү: 26 гэмт хэрэгтэн шоронд орохоос айгаад УИХ-ыг хуралдуулахгүй байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-ын даргатай уулзаж асуулга тавьсан ба Ерөнхий сайд ч мөн уулзана хэмээн мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ, МАН 65 уулаа ажил хийнэ гэж тангараг өргөсөн болохоос М.Энхболдтой тэмцэнэ гэж тангараг өргөөгүй байлгүй дээ. Гэтэл өнөөдөр М.Энхболдыг ажлаа өгөхгүй байна гээд дээшээ хараад хэвтэж буй энэ эрх мэдлийн төлөөх тэмцлийг хараад би үнэхээр гайхаж байгаа. Хоёр тал юунаас болж муудалцаж байгаа нь их тодорхой харагдаж байна. УИХ хуралдвал 26 хүн гэмт хэрэгтэн болж шоронд орох болно. Тиймээс л УИХ-г хуралдуулахгүй байгаа юм. Нөгөө талаас УИХ-ын дарга огцорлоо гэвэл өөрөө хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрлөө гэсэн үг болно. Тиймээс муу нэртэй болохоос айгаад гүрийгээд байгаа хэрэг. УИХ-ын дарга дээр орж болоод байгаа юм чинь У.Хүрэлсүх дээр бас орж УИХ-аа яагаад хуралдуулахгүй байгааг асуумаар байна. Эцсийн дүндээ тэд Үндсэн хуулийг өөрчлөөд бүх хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!