Өдрийн өнгө

Өнөөдөр аргын тооллын 01 сарын 04, Билгийн тоолын 29. Идэр барилдлагатай цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 08:41 цагт мандан орой 17:12 цагт жаргана. Энэ өдөр тахиа, могой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бар, туулай жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцдаас сэргийлүүштэй. Сайн үйлсийг эхлүүлэх, гэрээ хэлэлцээ байгуулах, эе эвээ ололцох, хамтын нөхөрлөл хоршоо байгуулах, ураг садан бололцох, хурим найр хийх, үр тариа, жимс ногоо тарих, урлагийн тоглолт хийх, лус тахих, үндсэн хөрөнгө болон үнэт зүйл худалдан авах, номын ван лүн авах, нүүдэл суудал хийх, угаал үйлдэх, буг зэтгэрийг дарах газрын үүд боох зэрэг үйлд сайн. Цэрэг хөдөлгөх, булш бунхан ухах зэрэгт муу. Аян замд одогсод баруун зүгт мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, мич, нохой, гахай болой. Үсээ засуулбал сүлд тэнэн одож, хийморь доройтно. Толгой өвдөг, шилбэндээ мэс бүү хүргэ хэмээн Дорнийн зурхайд заажээ.

01 сарын 04-нд дэлхийн түүхэнд:

  • 1954 онд Америкийн нэрт дуучин Элвис Пресли анхны дуугаа бичүүлсэн.
  • 1984 онд Энэтхэгийн ерөнхий сайд Ражив Ганди парламентын сонгуульд ялалт байгуулжээ.
  • 1908 онд автомашинд зориулсан дөрвөн дугуйнд суурилсан тормозны системийн патентыг батлав.
  • 1845 онд Техас АНУ-ын 28 дахь муж болжээ.
  • 1885 онд Германы алдарт зохион бүтээгч Готтлиеб Даймлер анх унадаг дугуйг патентжуулсан байна.
  • 1905 онд Данийн хунтайж Чарльз Норвегийн хаан болжээ.
  • 1954 онд Генерал Насер Египетийн ерөнхий сайд болжээ.
  • 1339 онд Кремлийн модон хэрмийг барьж дуусчээ.
  • 1867 онд Альфред Нобель дарь үйлдвэрлэх эрхээ авчээ.
  • 1928 онд Нью Йоркт анхны дуутай хүүхэлдэйн кино гарав.
  • 1961 онд Боб Даяланы анхны тоглолт Нью Йоркт болжээ.
  • 1952 онд анхны богино дамжуулалттай сонсох төхөөрөмж худалдаанд гарчээ.

01 сарын 04-ний энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1643 оны энэ өдөр физикч Сийр Исаак Ньютон мэндэлжээ.
  • 1990 оны энэ өдөр Германы хөлбөмбөгчин Тони Кроос мэндэлжээ.
  • 1963 оны энэ өдөр Германы алдарт Раммштайн хамтлагийн гоцлол дуучин Тилл Линдэманн мэндэлжээ.

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!