Ч.Бадрал “Дэлхийн дуурийн дуучин кардиф-2019” уралдаанд тунажээ

“Дэлхийн дуурийн дуучин кардиф-2019” уралдааны урьдчилсан шалгаруулалтын сүүлийн шат Английн нийслэл Лондон хотноо болж байна.

Уг шалгаруулалтад Монгол Улсын цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин Чулуунбаатарын Бадрал “дуу романс” болон “дуурийн ари” төрөлд дэлхийн 400 гаруй дуучдаас шилэгдэн, дэлхийн шилдэг 19 дуучидтай тунан үлджээ. Түүний дараагийн шалгаруулалт ирэх зургадугаар сард болно.

Уг уралдааны тэргүүн байрны шагнал 20 мянган паунд стерлинг ба төгрөгөөр 67 сая аж.

Тэрбээр өмнө нь Италийн алдарт CHIGIANA академиас зохион байгуулдаг “CHIGIANA international competition 2018” дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байр, ОХУ-ын Липецк хотноо болсон Надежда Обуховагийн нэрэмжит Дуурийн залуу дуучдын Бүх оросын зургадугаар уралдааны хоёрдугаар байр зэрэг олон амжилт гаргасан юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!