Зочид буудлын өрөөнд насанд хүрээгүй хүүхэд амиа алдах дөхжээ

Нийслэл хотод хаа сайгүй дэн буудал, цэнгээний газрууд шил шилээ даран оршиж байна. Эдгээр газруудын дийлэнх нь насанд хүрээгүй иргэдэд үйлчилсээр байгаа юм.  Зочид буудлын өрөөболон шөнийн цэнгээний газруудад гэмт хэрэг зөрчил гарсаар байгааг мэргэжлийн байгууллагийнхан анхааруулсаар байна. 2017 онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Очир” төвийн буудлын өрөөнд 13 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч олныг цочирдуулсан. Энэ үеэс хойш зочид буудал болоод шөнийн цэнгээний газруудад насанд хүрээгүй иргэнд үйлчлүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа. Гэвч өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгэн зочид буудал 14 настай охинд үйлчилсэн бөгөөд охин  согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ амиа хорлохыг оролдсон байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчдыг очиход Дундговь аймгийн харъяат Х гэх 14 настай охин өөрийнхөө гарын бугуйн хэсгийг гурван удаа зүсэж гэмтээсэн байжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!