Өдрийн өнгө

Аргын тооллын 01 сарын 03, Билгийн толлын 28. Үл тохирох барилдлагатай цагаан хулгана өдөр. Өприйн наран 08:41 цагт мандан, орой 17:11 цагт жаргана. Уг өдөр бич жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд үхэр, луу, хонь, нохой жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцдаас сэргийлүүштэй. Эл өдөр хулгай дээрмийг дарах, хууль цааз батлах, хэрэглэх, эмнэг догшныг номхруулах, гэр бүл болох, гараг од тахих, төмрийн үйл хийх, урлан бүтээх үйлд сайн. Мэргэ төлөг тавих, морь уралдуулах,хүүхэд үрчлэн авах, үхэгдэсийн үйл үйлдэх зэрэгт муу. Аян замд одогсод зүүн урд зүгт мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үсээ засуулбал хэрүүл тэмцэл гарна. Чих шагай нууцын оронд мэс бүү хүргэ хэмээн Дорнийн зурхайд заажээ.

01 сарын 03-нд дэлхийн түүхэнд:

*1921 оны энэ өдөр Турк улс Армен улстай найрамдлын гэрээ байгуулав.

*1959 оны энэ өдөр Аляск АНУ-н 49 дэхь муж болжээ.

*1950 оны энэ өдөр Москва хотод хуралдсан дэлхийн ардчилсан бага хуралд Монголын төлөөлөгчид оролцов.

*1959 оны энэ өдөр Фидель Кастро Куб улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч болжээ.

Энэ өдөр төрсөн алданууд:

* МЭӨ -106 онд Ромын философи , улс төрийн нэрт зүтгэлтэн Марк Туллий Цицерон мэндэлжээ.

*13 оны энэ энэ өдөр Украйны зохиолч Н.С.Рыбак төржээ.

*1956 оны энэ өдөр Австралийн жүжигчин найруулагч Мел Гибсон мэндэлжээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!