Гишүүдийн баяр дуусаагүйгээс Байнгын хороод хойшиллоо

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр 11.00 цагаас хуралдахаар товлоод байлаа. Гэвч ирц бүрдээгүйн улмаас Байнгын хорооны хуралдааныг хойшлууллаа. Тус Байнгын хороо 19 гишүүнтэй. Харин өнөөдөр Л.Элдэв-Очир, Б.Саранчимэг, Б.Батзориг, Д.Тэрбишдагва нараас бусад нь шинэ он угтах арга хэмжээгээ дуусгаагүйгээс ажилдаа ирсэнгүй.

Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаанаар гурван ч асуудал хэлэлцэх ёстой байв. Харамсалтай нь Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Гэмт этгээдийг шилжүүлэх тухай, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээнүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд эрхэм түшээдийн лагшин таагүйгээс шалтгаалж хэлэлцэгдэлгүй мөн хойшиллоо.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!