Орон сууцны барилга нурж олон арван хүн сураггүй болжээ

ОХУ-ын төв хэсгийн Магнитогорск хотноо орон сууцны барилгад газ дэлбэрснээс дөрвөн хүн амь үрэгдэж, 40 орчим хүн сураггүй болсон байна. Хэргийн газар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин очиж, аврах, эрэн хайх ажиллагааны үйл явцтай танилцжээ. Гадаа -17 хэмийн хүйтэнд нурангид дарагдсан хүмүүсийг аврахаар гал сөнөөгчид цагтай уралдан ажиллаж байна. Аврагчид 16 хүнийг олж эмнэлэгт хүргэсний хоёр нь хүүхэд бол тав нь хүнд гэмтжээ. Дэлбэрэлт орон нутгийн цагаар өглөөний 06 цагт нэгдүгээр давхарт болжээ. Тус давхарт албан газрууд болон долоон дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг аж. Дэлбэрэлтийн улмаас орон сууцны 48 өрөө нурсан байна. Тухайн үед орон сууцанд 120 гаруй хүн байжээ. Магнитогорск хот нь Москва хотоос 1695 км зайтай оршдог бөгөөд тус орон сууц нь 1973 онд баригджээ хэмээн “ВВС” мэдээллээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!