Энэ өдөр

Аргын тооллын 01 сарын 02. Билгийн тооллын 27. Идэр барилдлагатай шарагчин гахай өдөр. Өглөө нар 08:41 минутанд мандан, орой 17:10 минутанд жаргана. Уг өдөр хонь, туулай жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд могой морь жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцдаас сэргийл. Эл өдөр сайн үйлсийг эхлүүлэх, гэрээ хэлэлцээ байгуулах, эе эвээ ололцох хамтын нөхөрлөл хоршоо байгуулах, ураг садан бололцох, хурим найр хийх, үр тариа жимс ногоо тарих, урлагийн тоглолт хийх. Лус тахих, үндсэн хөрөнгө болон үнэт зүйл худалдан авах, номын хурим хийх, гөлөг тэжээх, бурханд залбирах, сан тавиулах хийморийн дарцаг хийсгэх, согтуу галзууг номхотгох зэрэг үйлд сайн. Газар малтах, суваг шуудуу татах, цуглаж чуулах, тээрэм босгох зэрэгт муу. Аян замд одогсод чанх урд зүгт мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь үхэр, луу,морь, хонь нохой, гахай болой. Үсээ засуулбал өлзийтэй сайн. нүд,өвдөг,хөлийн булчиндаа мэс бүү хүргэ. Дашнямтай өдөр.

01 сарын 02-нд болох үзвэр үйлчилгээний хуваарь:

  • Мишээл экспо: “Энх мэндийн сар шинэ” үзэсгэлэн худалдаа
  • Мон арт галерей: “Цасан Аялгуу” уран зургийн үзэсгэлэн

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!