Р.Бурмаагийн асуудлаар АН завсарлага авав

0
8

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Тус байнгын хороо мягмар гарагийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцон, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Р.Бурмааг томилуулах  Ерөнхийлөгчийн саналын талаар бүлэг хэлэлцсэн тул завсарлагын хугацаа дууссан болохыг албан ёсоор мэдэгдэв.

Тус мэдэгдэлтэй холбогдуулан гишүүн Б.Пүрэвдорж Улсын Ерөнхийлөгчөөс Раднаагийн Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар ирүүлсэн саналын талаар бүлэг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай тул завсарлага авч буйгаа мэдэгдлээ. Харин Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40.1-т заасны дагуу 2017 оны аравдугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн уг саналыг 2017 оны аравдугаар сарын 13-ны дотор шийдвэрлэх хуулийн хугацаатай тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4.6 заалтыг үндэслэн Улсын Их Хуралд дахь АН-ын бүлэгт 2017 оны аравдугаар сарын 13-ны 09.00 цаг хүртэл завсарлага өгөхөөр шийдвэрлэснээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө