Өнөөдөр нохой өдөр

Өдрийн өнгө

Өнөөдөр билгийн тооллын 26, аргын тоололын 1 дүгээр сарын 1. Арвидах барилдлагтай шар нохой өдөр. Өдрийн наран 08:41 цагт мандан 17:09 цагт жаргана. Энэ өдөр бар, морь, жилтнээ аливаа үйлийг хийхэд бүтэмжтэй сайн. Харин бич, тахиа жилтэнд сөрөг муу нөлөөлтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцдаас болгоожил. Худалдаа наймаа хийх, шинэ бизнес эхлэх, элдэв хуримтлал, сан үүсгэх, үнэт эдлэл авах, зээл тавих, зар сурталчилгаа явуулах, бясалгал хийх, үйлдвэр үйлчилгээний газар, нээх ажилчин авах, хишиг даллага авахуулах, насны ном уншуулах, бүтээн байгууллалтын шавь тавих зэрэг үйлд сайн. Нүүдэл суудал хийх, урлахуйн үйлд суралцах, хэрүүл тэмцэл хийх, мод таслах зэрэгт муу. Аян замд одогсод чанх хойшоо мөрөө гаргавал зохистой. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Энэ өдөр үсээ засуулбал жаргал ирнэ гэж Дорнийн зурхайд заажээ.

Онцлох үйл явдалууд

  • 1801 оны энэ өдөр Британи болон Ирландууд нэг улсад нэгдэж байжээ.
  • 1804 оны энэ өдөр Гайт, Францаас тусгаар тогтгосноо тунхаглав.
  • 1901 оны энэ өдөр Австрали улс тусгаар тогтнолоо тунхаглажээ.

Энэ өдөр төрсөн алдартанууд

  • 1449 оны энэ өдөр Италийн Флоренцийн урлаг, соёлын үндэслэгч Лоренц Де Медици төржээ.
  • Бразилийн хөлбөмбөгч Роберто Ривелино 1946 оны 01 сарын 01 өдөр төрсөн.
  • Оросын хөлбөмбөгч Сергей Кирьяков 1970 оны 01 сарын 01 төрсөн өдөр
  • Финландын хоккейч Мика Ниеминен 1966 оны 01 сарын 01 төрсөн өдөр
  • Оросын бөх, дэлхийн хошой аварга Вугар Оружев 1971 оны 01 сарын 01 төрсөн өдөр
  • Канадын хоккейч, домогт цагдаа Тай Доми 1969 оны 01 сарын 01 төрсөн өдөр
  • Орчин үеийн олимпийн хөдөлгөөнийг үндэслэгч Пьер Де Кубертен 1863 оны 01 сарын 01 төрсөн өдөр

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!