Захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийн анхааралд

2021-12-01
1 min read

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийн анхааралд:

Иргэдийг 10 хоног өөрийн зардлаар тусгаарлана.

Тусгаарлах байрны төлбөр:

– 0-3 настай хүүхэд үнэгүй,

– 4-12 настай хүүхэд 50.000 төгрөг,

-13-аас дээш настай иргэд өдрийн 100.000 төгрөг,

Унааны зардал:

– Том хүний зардал 20.000 төгрөг,

– 0-5 насны хүүхдийг үнэ төлбөргүйгээр эцэг эхийн асрамжинд,

– 6-12 хүртэлх насны хүүхдийг 10.000 төгрөгөөр суудал эзэмшүүлж тээвэрлэнэ.

 Тусгаарлах байрны зардлыг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.

Төлбөр хийхдээ тухайн иргэн /РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭРЭЭ/ тодорхой бичихийг анхаарна уу.

УОК-ЫН НЭГДСЭН ШУУРХАЙ ШТАБ

Орчуулах »