Өвлийн өвгөний парад болно

Хүслийн шинэ жил хаяанд ирж, хүн бүр хуучин оноо үдэж, шинэ оноо угтахаар сэтгэл догдлон хүлээж байна. Тэгвэл баярын уур амьсгалд хүч нэмэхээр Баянгол дүүргийн 100 Өвлийн өвгөн, 100 цасан охин ирж явна.

Тус дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, 23 хороодыг хамарсан “100 ӨВЛИЙН ӨВГӨН”-ий парадыг зохион байгуулах юм байна. Энэхүү парадыг анх 2014 онд зохиож байсан бөгөөд уламжлал болгон ийнхүү тав дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Парад өнөөдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 28-ны 12:00 цагт Ганзам-20 дугаар сургуулиас “Өргөө” кино театр хүртэл аялах юм.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!