“Токио-2020” хүн төрөлхтөн “COVID-19”-ийг ялан дийлснийг илэрхийлэл болно

2020-11-24
1 min read

“Токио-2020” наадам энэ онд зохион байгуулагдах байсан ч дэлхий нийтийг хамарсан цар тахал “COVID-19”-ийн улмаас хойшлогдсон. Японы Засгийн газар Токиогийн Олимпыг ирэх оны долоодугаар сарын 23-наас эхлүүлнэ хэмээн төлөвлөөд байгаа. Тэгвэл Токио хотын захирагч Юрико Койкэ өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ “Токиогийн Олимп, Паралимпын наадмыг шинэ коронавирусний цар тахлын дараах үеийн Олимпын наадмуудын жишиг болгохыг эрмэлзэж байна” хэмээн мэдэгджээ.

Тэрбээр, “Токиогийн дараа 2024 оны зуны Олимп Парист, 2028 оны зуны Олимп Лос-Анжелест болно. Бид “COVID-19”-ийн дараах үеийн наадмуудад тус дэм болох жишгийг бий болгож, түүнийгээ дараагийн хоёр хотод шилжүүлэхийг хүсэж байна” гэжээ.

Орчуулах »