ЗОХИОМЛООР ҮНЭ ХӨӨРӨГДСӨН “МАГНАЙ ТРЕЙД” КОМПАНИЙН ЭРХИЙГ ЦУЦЛАХ САНАЛ ХҮРГҮҮЛЖЭЭ

ШӨХТГ-аас шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч компаниудын шатахуунд чанар стандартад өнгөрсөн наймдугаар сараас эхлэн хяналт, шалгалт хийжээ.

Хяналт, шалгалтаар АИ-92 автобензин шаардлага, стандарт хангахгүй болох нь тогтоогдсон байна. Үүнд “Петростар”, “Магнай трейд”, “Шунхлай трейдинг”, “Содмонгол групп”, “М-Ойл групп”, “Жаст-Ойл”, “Синчи-Ойл”, “Монсуль”, “Ойн бирж” зэрэг шатахууны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг есөн аж ахуйн нэгж хамрагджээ.

Тодруулбал, дээрх аж ахуйн нэгжийн борлуулдаг АИ-92 шатахуунаас дээж авч, шинжилгээ хийхэд марганецын агууламж байх ёстой хэмжээнээс 3-4 дахин  байгаа нь тогтооджээ. Марганец нь авто машины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгардаг хортой болон хоргүй хийг шүүх үүрэгтэй эд анги буюу катализаторд муугаар нөлөөлдөг байна. Ингэснээр уг хий нь агаар мандалд дэгдэж хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг болох нь олон судалгаагаар батлагдсан байна. Дээрхээс гадна АИ-92 шатахууны октан тоондоо хүрээгүй байгаа нь мөн тогтоогдсон байна.

Тиймээс зөрчил гаргасан компаниудад Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүрийг нь есөн сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авчээ. Хэрвээ дахин ийм зөрчил гаргавал үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцлах хүртэлх арга хэмжээ авах юм байна. Түүнчлэн шатахуун дутуу шахдаг эсэх асуудлаар найман аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад “Монсуль” ХХК шатахуунаа дутуу шахдаг байсан нь илэрсэн тул таван сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авчээ. Мөн шатахууны зохиомол хомсдол үүсгэсэн гэх асуудлаар 10 аж ахуйн нэгжид /давхардсан тоогоор/ 55 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.

Харин үнийн зөвлөмжийг зөрчиж, удаа дараа шатахууны үнэ нэмсэн “Магнай трейд” ХКК-ийн эрхийг нь цуцлах арга хэмжээ авахыг холбогдох байгууллагад нь шилжүүлжээ.

Эх сурвалж:24tsag.mn

1 сэтгэгдэлтэй


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!