АИ-92 төрлийн шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэж 2150 болжээ

2021-11-23
1 min read

Шатахууны үнийг төр, ААН-ээс шууд зохицуулдаггүй байх тогтолцоонд шилжиж байгаа талаар өчигдөр УУХҮ-ийн Дэд сайд О.Батнайрамдал мэдээлсэн. Өөрөөр хэлбэл сүүлийн зургаан сарын үнийг автоматаар дундажлан, тухайн сарын үнийг тогтоохоор болоод байгаа.

Тэгвэл өчигдрийн энэхүү мэдэгдлийн дараа зарим шатахуун импортлогч нар АИ-92 төрлийн шатахууны үнээ 100 төгрөгөөр нэмэгдүүлж 2150 болгожээ. Ийнхүү 100 төгрөгөөр өссөн нь дээрхи тогтолцооны үний дээд хязгаар бөгөөд нэг удаадаа үүнээс илүү нэмэгдэх боломжгүй юм байна.

Орчуулах »