О.Батнайрамдал: Шатахууны үнэ огцом буюу 100 төгрөгөөс давж өсөх боломжгүй

2021-11-23
1 min read

Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл бүхий Шатахууны үнийн зөвлөл өчигдөр хуралдан АИ-92 шатахууны үнийг төрөөс шууд зохицуулдаггүй байх, өөрөөр хэлбэл зах зээлийн зарчимд нь аажмаар шилжүүлэхэд чиглэсэн зарим шийдвэр гарсан талаар УУХҮ-ийн Дэд сайд О.Батнайрамдал мэдээлсэн.

Тэрбээр, “Бидний хувьд шатахууны үнээ Сингапурын зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд уялдуулж, тогтоодог. Иймд гадаад зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсвөл шатахууны үнэ огцом нэмэгдэх эрсдэл үүсдэг.

Тэгвэл үүнээс хойш үнийг төр ч биш, шатахуун импортлогч ААН ч биш, автоматаар тогтоодог систем рүү шилжиж байгаа” гэлээ.

Тодруулбал, Сүүлийн зургаан сарын үнийг автоматаар дундажлан, тухайн сарын үнээ тогтоохоор болж байна. Энэ механизмыг Олон улсын валютын сангаас зөвлөдөг бөгөөд Колумб зэрэг хэд хэдэн орнууд амжилттай хэрэгжүүлж байгаа талаар Дэд сайд О.Батнайрамдал онцоллоо. Өөрөөр хэлбэл гадаад зах зээл дээр газрын тосны үнэ хэчнээн огцом өслөө ч дотоодод шатахууны үнэ хамгийн дээд талдаа 100 төгрөгөөр өсөх бөгөөд үүнээс хэтэрч нэмэгдэх боломжгүй ажээ.

Орчуулах »