Хамгийн хүчирхэг агаарын цэргийн хүчинтэй улс орнуудыг нэрлэжээ

2021-11-22
1 min read

Канадын “Aeroemploi” цахим хуудасны шинжээчид дэлхийн хамгийн хүчирхэг агаарын цэргийн хүчинтэй улс орнуудын жагсаалтыг гаргасан байна.

Уг жагсаалтыг шинэчлэн сайжруулсан, янз бүрийн загварын 3000 гаруй нисэх онгоцтой Америкийн Агаарын цэргийн хүчин тэргүүлсэн бол 1900 нисэх онгоцтой ОХУ-ын Агаар-сансрын хүчин удаалжээ. Шинжээчид энэхүү жагсаалтыг гаргахдаа АНУ илүү их тоноглолтой, технологийн хувьд дэвшилтэт байлдааны онгоцуудтай гэж онцолсон бол Оросын эрх баригчид 30 гаруй жилийн хугацаанд энэ салбартаа томоохон шинэчлэл хийж чадсан гэдгийг дурджээ. Оросын Агаар-сансрын хүчин нь Су-35, Су-34 зэрэг сөнөөгч онгоцоор зэвсэглэгдсэн. Мөн шинэ үеийн стратегийн бөмбөгдөгч пуужин тээгч PAK DA нисэх онгоц бүтээгдэж байгаа юм. 

Жагсаалтын гуравдугаарт Хятадын нисэх хүчин оржээ. Энэхүү нисэх хүчин нь 1949 онд ЗСБНХУ-ын тусламжтайгаар байгуулагдсан бөгөөд Оросууд Ардын чөлөөлөх армийн нисэгчдийг сургаж байжээ.

Уг жагсаалтад мөн Энэтхэг, Египет, Пакистан, Турк болон Өмнөд Солонгосын АЦХ багтсан байна. 400 гаруй нисэх онгоцтой Герман улсын АЦХ жагсаалтын 10 дугаарт бичигдсэн байна.

Орчуулах »