Герман бүх нүүрсний уурхайгаа хаалаа

Герман Улс энэ сарын 21-нд хамгийн сүүлчийн нүүрсний уурхайгаа хаалаа. Энэхүү үйл явдал уурхайчдын Ботроп хот төдийгүй нийт Герман орны хувьд түүхэн үйл явдал болсон юм. Энэхүү уурхай нь бараг 200 жилийн турш Германы эдийн засгийн өсөлтийг хангаж, Хойд Рейн нутгийн хүн ардын амьдралын гол орлого нь болж иржээ. Ботроп хотын 3,5 мянган уурхайчин ажилгүй болох ч ихэнх нь тэтгэвэрт гарах гэнэ. Улмаар тус хотод инновацийн төв нээхээр болжээ. Засгийн газраас уурхайчдыг шинэ ажил олтол нь уулхайн хаалтыг хойшлуулж байсан аж. Харин одоо уурхайчид шинэ мэргэжил эзэмшиж эхэлсэн тул ийнхүү уурхайг хаажээ. Энэ бүс нутагт 1960 оноос эхлэн уурхайнуудыг нэг нэгээр нь хааж эхэлсэн билээ. 1950-иад онд нүүрсний 146 уурхайд 100 гаруй мянган хүн ажиллаж байсан нь Германы нүүрс олборлолтын оргил үе байлаа. Гэвч удалгүй нефть, байгалийн хий, гадаадаас орж ирсэн хямдхан түлшинд байр сууриа алдсан юм. Ашиг орлогоо алдсан нүүрс олборлолтоо зогсоохоо Бундестаг 2007 онд эцэслэн шийдсэн юм.

 


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!