С.Болормаа агсан амиа алдсан хэргийг хэрэгсэхгүй болгожээ

2021-11-20
1 min read

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С. Болормаа агсан 2020 оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө учир битүүлэгээр амиа алдсан билээ. Тэрээр тухайн өдөр аймгийн Засаг дарга асан В.Ренцэндоржийн албан өрөөнөөс гарч яваад, хамт ажилладаг мэргэжилтнийхээ автомашинд учир битүүлгээр нас барсан байдалтай олдсон.

Энэхүү хэрэгт УЕПГ-аас хяналт тавьж Говь-Алтай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоосон билээ.

Тус хэргийн гэм буруугийн шүүх хурал өчигдөр /2021.11.19/ Говь-Алтай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд болж өнгөрлөө. Шүүх бүрэлдхүүний эцсийн шийдвэрээр С.Болормаа агсан амиа алдсан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Мэндсайхан, В.Рэнцэндорж, Б.Лхагвадорж нарыг  цагаатгасан байна.

Харин хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаа бөгөөд давж заалдах шатны шүүх хуралд гомдол гарах бодолтой байгаа хэмээн мэдээлжээ.

Орчуулах »