Христийн мэндэлсэн өдрийг Ирак улс тэмдэглэнэ

Иракийн Засгийн газар өнөөдөр нэгэн мэдээлэл хийжээ. Тодруулбал, Есүс Христийн мэндэлсэн өдрийг тэмдэглэдэг Зул сарын баярыг албан ёсоор баярын өдрийн жагсаалтдаа оруулж байгаагаа өнөөдөр буюу арванхоёдугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн байна. Тус улсын хувьд албан ёсны шашин нь Исламын шашин боловч үндсэн хуулиараа шашин шүтэх эрх нь чөлөөтэй байдаг аж. Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн ихэнх нь дэмжсэнээр ийнхүү Христийн шашны баярыг улс даяараа тэмдэглэдэг болж байна.

Иракийн Засгийн газрын твиттер хуудаснаа “Манай улсын бүх иргэд болон Христийн шашинтнууд, Зул сарын баяраа тэмдэглэж байгаа дэлхийн бүх хүмүүст Зул сарын мэнд хүргэе” хэмээн нийтэлсэн байна. 2003 онд АНУ Ирак руу довтлохоос өмнө  тус улсад нийт 1,4 сая Христийн шашинтан байсан бол халдлагын дараа 300 мянга болтлоо буурсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!