Дархлаажуулалтын эмнэлгийн тусгай галт тэргийг аялуулна

2021-11-19
1 min read

УОК, ЭМЯ-ны шийдвэрийн дагуу дархлаа сэргээх вакцины нэмэлт тунд төмөр замчид болон орон нутгийн ард иргэдийг хамруулах зорилгоор шугам замаар дахин эмнэлгийн тусгай галт тэргийг “Улаанбаатар төмөр зам” ХНН энэ сарын 20-ноос буюу маргаашнаас аялуулж эхлэхээр болжээ. 

Дархлаажуулах багт УБТЗ-ын Төв эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудаас гадна ХӨСҮТ-ийн эмч нар оролцож байгаа аж. Эмнэлгийн тусгай галт тэрэг урд шугам замаас эхэлж ажиллах бөгөөд “Файзер” болон “Синофарм”, “Спутник-В” вакцинуудаар дархлаажуулах юм байна.

Дархлаа сэргээх нэмэлт тун нь Ковид-19 халдварт цар тахлын  хүндрэлээс сэргийлэх, нас барах эрсдэлээс хамгаалж байгааг ДЭМБ зөвлөж байгаа юм.             

Орчуулах »