Ихэр бүсгүйчүүд нэг залуутай гэрлэхээр шийджээ

Австралийн Перт хотын 33 настай ихрүүд болох Анна, Люси нар эх орондоо төдийгүй хилийн чанадад ч алдартай. Ихэр эгч дүүс өөрсдийгөө дэлхийн хамгийн адилхан ихрүүд гэж үздэг аж. Тэд бүх зүйлээрээ ижил байж, адилхан гоо сайхны мэс засалд орсон байна.

Ихрүүдийн найз залуу нь ч нэг гэнэ. Тэд энэ асуудлаараа хэцүү нөхцөл байдалд орсон хүмүүс оролцдог нэвтрүүлэгт хандсан байна. Олон эхнэртэй байхыг хуулиар хориглодог ч олон нийт тэднийг ойлгож дэмжсэнээр гэрлэлтээ батлуулж болно гэж эгч дүүс үзжээ.

Ихрүүдийн найз залуу болох Бен Бирн авто механикчаар ажилладаг аж. Тэрбээр Анна, Люси нартай найман жил үерхэж байгаа юм байна. Эгч дүүс түүнд анхны харцаар дурлаж, гурвуулаа уулзаж байх нөхцөл тавьсныг залуу зөвшөөрчээ. Тэрбээр ихрүүдийн нэгнээсээ салж хагацашгүй холбоог ойлгож, жилийн дараа гэрт нь ирж хамт амьдарсан аж.

Анна, Люси нар найз залуугаа нэг нэгэнтэйгээ харддаггүй гэнэ. Тэд гурвуулаа хамт унтаж, гадуур явахдаа хөтлөлцөн явдагаа яриад “Гэхдээ бид гурвуулаа секс хийдэг гэсэн үг биш. Ихэр эгч дүүс нэгэндээ хүрч болохгүй шүү дээ” гэж ярьжээ. Ихрүүд одоо зэрэг жирэмсэлж, гурвуулаа биш тавуулаа болохыг хүсч байгаа аж.

1 сэтгэгдэлтэй

  1. aztai zaluu wee daanch tsarai muutai yumaa kk. hoyor huuhentei eeljleed dund ni sexiin achaallaa daahgui unah wii dee.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!