Санта-клаус байхгүйг мэдсэн хүүхдүүдийн 15 хувь нь эцэг эхдээ урам хугардаг

Английн Эксетер их сургуулийн мэргэжилтнүүд өвлийн өвгөнд итгэх хүмүүсийн итгэлийн талаар нэгэн сонирхолтой судалгаа явуулсан байна.  Судалгаанд дэлхийн олон орны иргэд хамрагдсан бөгөөд насанд хүрсэн гурван хүний нэг нь буюу 34 хувь  урьдын адил өвлийн шидтэнд итгэхийг хүсдэг гэжээ. Энэхүү санал асуулгад оролцогчид дунджаар найман наснаасаа хойш өвлийн шидтэнд итгэхээ больсон гэдгээ илэрхийлсэн байна.

Хүүхдүүд Санта-Клауст итгэхээ болиход эцэг эх нь хамгийн их нөлөөлдөг аж. Тухайлбал, Санта-Клаусын бичгийн хэв эцэг эхийнх нь бичгийн хэвтэй адилхан байдаг эсвэл тэд эцэг, эхийнхээ худалдаж аваад нуучихсан бэлгийг олоод үзчихдэг. Харин зарим нь Санта-Клаус тийм олон бэлгийг ганцаараа хүргэж чадахгүй эсвэл тэр байшингийн яндангаар тийм амархан орж чадахгүй гэдгийг өөрсдөө таамаглаж мэддэг ажээ. Санал асуулгад оролцогсдын дийлэнх нь буюу 65 орчим хувь нь үнэнийг мэдсэнийхээ дараа эцэг эхдээ үнэмшсэн дүр үзүүлдэг байсан гэжээ. 30 хувь нь эсрэгээрээ томчуудад итгэх нь багассан гэсэн бол 15 хувь нь өөрсдийгөө эцэг эхдээ хууртагдсан мэт  мэдрэмж төрсөн гэж хариулжээ.  Хэдийгээр хүүхэд насандаа хууртагдсан ч санал асуулгад оролцогсдын 72 хувь нь хүүхдүүддээ Санта-Клаусын тухай ярьж өгдөг гэнэ. Хэрэв хүүхдүүд нь Санта-Клаус жинхэнээсээ байдаг уу гэж асуувал санал асуулгад оролцогсдын 41 хувь нь үнэнийг хэлдэг гэсэн бол 31 хувь нь байдаг гэдэгт итгүүлэхийг оролддог гэж хариулсан байна.

 


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!