222 хүний амийг авч одсон аймшигт цунами болжээ

Өнгөрөгч шөнө Индонезийн Ява болон Суматра арлуудыг зааглаж байдаг Зондын хоолой орчимд цунами болж 222 хүн амиа алдаж, 843 хүн хохирол амссан талаар CNN агентлаг мэдээллээ.

Индонезийн гамшгийн менежментийн агентлаг цунами үүссэн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм байна. Тэдний мэдээлснээр цунами болсон бүс нутгийн орчимд томоохон газар хөдлөлт болоогүй байгаа тул шалтгаан нь арал дээр идэвхжиж буй Анак Кракатау галт уул, эсвэл бүтэн сар гарснаар далайн түрлэг нэмэгдсэнтэй холбоотой байж магадгүй хэмээжээ. Анак Кракатау галт уулын идэвхжилт сүүлийн хэдэн саруудад нэмэгдэж байсан бөгөөд Баасан гаригт /2018.12.21/ хоёр минут гаруй хугацаанд дэлбэрэлт явагдаж, ойролцоох ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлээд байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!